Сэтгүүлч рүү бохь шидэж, цагдааг доромжлоод, 10 хоног баривчлагдав


“Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилжээ” гэсэн гарчигтай бичлэг олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 8 дугаар сарын 31-нд нийтлэгдсэн байна. Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, 44 настай, эрэгтэй “Б” ийм зөрчил гаргасныг тогтоожээ. Тэр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасныг тогтоолоо. Түүнд Орхон аймаг дахь Сум дундын шүүх 10 хоног баривчлах шийтгэл оногдуулав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *