Ц.Идэрбат: 1-р ангиллын тн улаанбуудайн үнийг 1 сая 450 мянгаар тогтоосон


ЗГ-аас өнөөдөр хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд сэтгүүлчдэд танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Түүхэндээ 1 жилд 100 мянган тн улаанбуудай худалдаж авахад бэлэн болсон. Одоо төсвийн тодотгол хүлээж байна. 1 компаниас бүгдийг нь, их хэмжээгээр авахгүй. Давуу байдал үүсгэхгүйгээр зохион байгуулна. Олон компаниас дээд зэргийн чанартай буудай авна.

1-р ангиллын 1 тн улаанбуудайн үнийг 1 сая 450 мянгаар тогтоосон. Ингээд чанарын дагуу 100, 100 мянгаар үнэ нь буурна. Бид малын тэжээл худалдаж авч хадгалах гээгүй учраас чанартай, гурилын үйлдвэрт гологддоггүй удаанбуудай авч хадгална.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *