Жил бүрийн 9 дүгээр сарын 16-нд Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн агаар мандлыг хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхаргын ач холбогдлыг олон нийтэд таниулж, түүнийг задлах бодисын хэрэглээг бууруулахад анхаардаг.
Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 онд тунхагласан бөгөөд 9 дүгээр сарын 16-ныг сонгосон нь 1987 оны энэ өдөр Монреалын протоколд гарын үсэг зурсантай холбоотой.
2026 онд Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр “From Science to Global Action” буюу “Шинжлэх ухаанаас дэлхийн хамтын ажиллагаанд” сэдвийн дор тохиож байна.
