Б.Пүрэвдагва: Дүүжин тээврийн техникийг тестэлж эхэлсэн


Улаанбаатар хотын Яармаг хорооллыг I хороололтой дүүжин тээврээр холбож байна. Дүүжин тээврийн замд нийт 98 кабин суурилуулна. 1 кабин нь 750 кг-ын даацтай, 10 хүн суух багтаамжтай. 2 буудлын хооронд 10-12 минут зорчино. Цагт 2320 хүн тээвэрлэх боломжтой.

Ингээд 2 сарын хугацаанд олон үе шаттай турших юм байна. Эхний ээлжинд автоматжуулж, кабин хоорондын зай, хурдыг тохируулна. Ингээд нэг, хоёр, гурван кабинд зорчигчийн оронд ачаа хийж явуулна. Үүнийг хоосон явуулах, зэрэгцүүлж явуулах гэх мэт олон янзаар турших аж. 11 дүгээр сард туршилтаа дуусгаж Франц улсаас хяналт, шалгалтын комисс ирж шалгахаар төлөвлөжээ. Уг шалгалт дууссаны дараа Монголын талаас техникийн улсын комисс гаргаж, шалгах юм байна.

Туршилт бүрэн дууссаны дараа 12 дугаар сард зорчигчдоо хүлээж авахаар төлөвлөжээ.

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва:

-Дүүжин тээвэрт өчигдрөөс техникийн тест хийж эхэлсэн. Техникийн тестэн дээр алдаа гарвал засвар хийнэ. Тэгвэл ашиглалтад оруулах хугацаа хойшилж мэднэ. Аль болохоор хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *