2026 он гарсаар өнөөдөр /2026.09.17/-ийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн 153 түймэр гарлаа. Үүнд урьдчилсан байдлаар ойн 33.229 га, хээрийн 1.125.745 га талбай нийт 1.158.974 га талбай өртөж шатсан байна.
Үүнээс 3 дугаар сараас 6 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд Монгол оронд ойн түймрийн улмаас 3.704 га, хээрийн түймэрт 914.334 га талбай, нийт 918.038 га талбай шатсан байна.
Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас бага байгаа энэ үед иргэд та бүхэн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж, ой хээрийн түймрийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ сэрэмжлүүлж байна.
