УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түүний томилгоог хэлэлцэж, Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөлөө. Тэрбээр өмнөх сайд С.Амарсайханыг чөлөөлснөөр тус албан тушаалд томилогдож байна.
Г.Тэмүүлэн нь УИХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд эдийн засагч мэргэжилтэй.
Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ТОВЧ НАМТАР
Ганзоригийн Тэмүүлэн 1981 онд төрсөн. Тэрбээр 2003 онд АНУ-ын American University-ийг олон улсын харилцааны бакалавр, 2005 онд тус сургуулийг олон улсын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Англи, орос хэлтэй.
Ажлын гараагаа 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээр эхэлж, улмаар тус хэлтсийн даргаар ажилласан. 2009-2014 онд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллажээ.
Тэрбээр 2016-2020, 2020-2024, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар, 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан байна.
