Байрны гэрээ байгуулах аргаар иргэдийг хохироосон 102 хэргийг прокурор шийдвэрлэжээ


Улсын прокурорын ерөнхий газар орон сууц захиалах гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийг энэ оны 5-р сард судалж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр нийслэлийн Прокурорын газарт ажлын хэсэг байгуулсан юм. Тухайн үед улсын хэмжээнд 2.779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байв.

Үүний 93 хувь нь нийслэлд, 7 хувь нь орон нутагт шалгагдаж байлаа. Эдгээр хэргийг хэргийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авсны үр дүнд 102 хэргийг нь шийдвэрлэжээ. 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, 12 хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 372 хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

Өнөөдрийн байдлаар орон сууц захиалах гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 71 хэргийг цагдаа шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *