Дэлхийн шатрын олимпиадад манай эмэгтэй баг шилдэг аравт багтлаа


Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын олимпиадаас манай эмэгтэй шигшээ баг VII өрөгт гарааны чансааны 8-р эрэмбийн Францын багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр 7 өргийн 6-д нь ялалт байгуулж, 189 багаас 7-р байрт орлоо.

Харин эрэгтэй шигшээ баг өчигдөр Угандагийн багийг 3:1 харьцаагаар хожиж, 7 өргийн дараа 4 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *