10 гаруй тэрбум төгрөг залилаад зугтсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа


Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад, гадаад руу оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг Монгол Улс дахт Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн байцаах алба зохион байгууллаа. Цагдаа нар түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 ангид шилжүүлэн, хорив.

Д.Отгонбаяр “Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан аж. Тус группийн барьсан орон сууцанд байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилжээ.

Тэр эхнэр Э.Гэрэлмаатайгаа хамт бусдыг залилж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тэрбээр 2014 оноос эхлэн “Хурд” группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ 2024 оны 11 дүгээр сард гадаад руу оргон зайлжээ. Түүнээс хойш түүнийг Инперполоор дамжуулан, олон улсад эрэн сурвалжилж байв. 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үед нь түүнийг тус улсын хуулийн байгууллага саатуулж, шоронд жил гаруй хорьсон байна.

Түүний эхнэр Э.Гэрэлмаа нийслэлийн Баянзүрх дүүргийн Ппрокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байв. Түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *