Хүүхдийн эмнэлэг 2807 хүүхдэд яаралтай хагалгаа хийжээ


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасгууд нийт 151 ортой. Энэ нь Хүүхдийн эмнэлгийн нийт орны 35.6% нь. Мэс заслын тасгуудад өнгөрсөн жил нийт 9505 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д өнгөрсөн жил нийт 11.816 хагалгаа хийсний 8089 нь Хүүхдийн эмнэлэгт ноогдож байна. Үүний 2807 (34.7%) нь яаралтай хагалгаа байв. 

ЭХЭМҮТ-т хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологи нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгууллаа. Үүгээр оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи, эмнэлзүйн ховор тохиолдол, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэв. Энэ хуралд Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны судлаач, эмч, мэргэжилтнүүд оролцож, 30 гаруй илтгэл хэлэлцүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *