Болгарыг хожиж, Монголын эмэгтэй баг 189 багаас дөрөвт жагсаж байна


Дэлхийн шатрын олимпиадын VIII өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Болгарын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо.

Ингэснээр эмэгтэйчүүдийн баг найман өргийн долоод нь ялалт байгуулж, 14 оноотой, 189 багаас IV байрт жагсаж байна.

Сүүлийн хоёр өрөгт Франц, Болгарыг дараалан хожиж, Болгарын эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Т.Мөнхзул авчирлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *