Б.Дашпүрэв: Хятадаас 8000 тн бензин Замын-Үүд өртөөнд оруулж ирсэн


Нэг хэсэг хомсодсон АИ92 шатахууны нийлүүлэлт эргээд сайжирсан ч 9-р сарын 21-нээс эргээд ШТС-уудад оочир үүслээ. Үүнд АҮЭБЯ ийм хариулт өгөв.

АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 162 вагон цестерн буюу 9720 тн АИ92 бензин байгаа. Өртөөнүүдэд 32 вагон бензин буулгахад бэлэн болоод байна.

ОХУ-аас авахаар захиалсан бензинээс өнөөдрийн байдлаар 18 мянган тн бензин авах дутуу байна. БНХАУ-аас 9-р сард 8000 тн бензин авахаар захиалсан. Энэ бензинийг Замын-Үүд өртөөнд оруулж ирсэн. Одоо шилжүүлэн ачиж байна.

ОХУ-аас зарим өдөр оруулж ирсэн бензин багассан. 8 хоногийн нөөцтэй болж байгаад, 11 хоног болж нэмэгдсэн. Эргээд ачилт багассанаар эргээд 2 хоногоор нөөц багассан. Ачилтаа нэмж өгөөч гэдэг хүсэлтийг ОХУ-ын талд тавьж байна. Үүний дагуу наашаа ачиж буй вагоны тоог 2 дахин нэмсэн. Тэгэхээр хэвийн болж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *