2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх:
-689.7 мянган хүн энэ салбарт хөдөлмөр эрхэлж байна. Улсын нэгдсэн төсвийн зарлагын 1.7 хувийг энэ салбар эзэлж байна. Банкны зээлийн 1.6 хувийг нь хөдөө аж ахуйн салбарт олгосон бол 2025 онд 3.5 хувь болж өссөн. 2008-2011 онд зөвхөн улаанбуудайд урамшуулал годог байсан. Тэгэхэд 800 хүнд үүнийг авдаг байсан бол 2011 оноос хойш арьс шир, ноос, ноолуурын урамшуулал олгож эхэлснээр олон мянган малчныг хамруулсан, нийгмийн масс хөтөлбөр болсон. Урамшууллын хэмжээ нь хүртэгч нарын тооноос шууд хамаарч байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 7 чиглэлээр урамшуулал олгож байна. Үүнд:
- Улаанбуудайн урамшуулалд 2011-2025 онд 300 тэрбум төгрөг олгосон. Улаанбуудайн урамшууллыг 2008 оноос олгож эхэлсэн. 1 тн тутамд 80 мянган төгрөг олгож байна.
- Хүнсний ногооны урамшуулалд 2022-2025 онд 39.1 тэрбум төгрөг олгосон.
- Ноосны урамшууллыг 2011 оны УИХ-ын тогтоолоор олгож эхэлсэн. 2011-2025 онд 269.9 тэрбум төгрөг 213 мянган тн ноосонд олгосон.
- Ноолуурын урамшуулал цар тахлын үед 1 удаа олгосон. 1 кг ноосонд 20.000 төгрөг олгосон. Нийт 203 мняган малчинд 174.9 тэрбум олгосон.
- Арьс ширний урамшуулалд 2014-2025 онд 78.7 тэрбум төгрөг олгосон. УИХ-ын 2015 оны тогтоолоор 1 богийн арьс тутамд 3000 төгрөгийн урамшуулал олгож байна.
- Ноолуурын урамшуулалд 2020 онд нэг удаа 174.9 тэрбум төгрөг олгосон. 1 кг ноолуурт 20 мянган төгрөгийн үнийн зөрүү олгосон. Үүнийг урамшууллын дүнд тооцож яваа.
- Нөөцийн мах бэлтгэхэд 63.3 тэрбум төгрөг олгосон. Нийлүүлэлттэй холбоотой үнийн зөрүү олгосон.
- Сүүний урамшуулал: ЗГ-ын 2023 оны тогтоолоор 1 л сүүнд 1000 төгрөг олгож байна. 2019 онд үйлдвэрт нийлүүлсэн сүү 28.8 сая л байсан бол 2025 онд 49 сая л болж өссөн. Хөдөө аж ахуйн салбарын нийт сүү 2020 онд 195.8 сая л байсан бол 2025 онд 295 сая болж өсөөн.
2008-2025 онд нийт 931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.661.900 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.

