“Чингис хаан” олон улсын нисэх буудлын терминал-2-ыг барих нэн хөнгөлөлттэй зээл авна


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны ерөнхийлөгч Танакотой “Чингис хаан” олон улсын нисэх буудлын терминал-2-ыг барих нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.

Жилийн 1,1 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай, 158 тэрбум иенийн зээл бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил. Дэлхийн банкны ангиллаар Монгол Улс дундаас дээш ангилалд орж хөнгөлөлттэй зээл авах боломжгүй болжээ. Цаашдаа Монгол Улс арилжааны зээл авдаг болно. Энэ нь Япон улсын Засгийн газраас өгч буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээл юм байна.

Сангийн сайд З.Мэндсайхан: “Чингис хаан” нисэх буудлын суурилагдсан хүчин чадал 1,6 сая орчим иргэн хүлээн авах чадвартай бол өнөөдрийн байдлаар хүчин чадлаасаа давсан байдлаар ажиллаж байгаа. Өргөтгөлийг шинээр байгуулснаар 5,2 сая зорчигчийг хүлээн авах чадал бүхий ачаа терминалыг барьж, 81 орчим мянга м.кв орчим инженер, дулааны шугам сүлжээг барьж байгуулна. 2037 он хүртэл төсөл хэрэгжиж 2039 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ашиглана.

Шадар сайд Т.Доржханд: Т.Доржханд: Сүүлийн 35 жилд Япон улсаас маш их хөнгөлөлттэй зээл, тусламж авсан. Ялангуяа дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт авсан. Хамтын ажиллагааг дараагийн түвшинд өргөжүүлж байна. Бид нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамгийн сүүлийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг нь онцлог байна.

Дараагийн шатандаа бид хувийн хэвшил, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, энэ хөрөнгө оруулалтад Японы улсын Засгийн газар оролцдог байхаар хамтын ажиллагаагаа харж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас “Буянт ухаа” нисэх онгоцны буудал хооронд MRT буюу хурдан галт тэрэг, “Буянт ухаа” нисэх буудлаас мөн ялгаагүй хотын төв хүртэл хурдны галт тэрэг явуулах талаар ярьж байна. Дэд бүтцийн асуудлыг хамгийн түрүүнд хийхгүй бол, одоогийн дэд бүтцээр ачааллаа даахгүй. Учир нь Сөүл явсан хүн зорьсон газраа хүрчхээд байхад гаргаж өгсөн хүмүүс нь хариагүй байх жишээ Монголд элбэг. Тийм учраас дэд бүтцийг давхар хөгжүүлэх нь маш чухал талаар Японы талд танилцуулсан учраас нөгөө тал маань нэлээд бодитой асуудал байна, шийдэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн.

Өнгөрсөн хугацаанд Японы тал менежментийг хийснээр Монгол Улсад 100 сая төгрөгийн татвар төлчихөөд байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *