Намрын налгар өдрүүдэд найз нөхөд, хамт олноороо цуглаж хөгжилдөх “Oktoberfest”-ийн улирал эхэллээ.
Германд хоёр зуу гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн шинэ ургацын баяр “Oktoberfest”-ийг АПУ компани Монголд нутагшуулан, 20 жилийн турш уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ хугацаанд “Oktoberfest” Монголчуудад хэдийнээ танил болж, намар бүр хүсэн хүлээдэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй уламжлалт баяруудын нэг болсон байна.
Oktoberfest-ийн түүх

1810 оноос эхэлсэн “Oktoberfest” цар хүрээгээ тэлсээр өдгөө дэлхийн олон оронд тухайн улсынхаа соёлын онцлогтой уялдан хувьсаж, олон сая хүмүүс нэгдэж тэмдэглэдэг томоохон баяр болжээ. Зөвхөн Мюнхен хотын үндсэн “Oktoberfest” гэхэд жил бүр зургаан сая гаруй зочин хүлээн авдаг. Аварга асрууд, зоогийн газрууд, амьд хөгжмийн тайз, төрөл бүрийн үзвэр хосолсон энэ баяр цаг хугацааны явцад улам өргөжсөн ч үндсэн мөн чанараа хадгалсаар ирсэн. Хүмүүс энд зөвхөн шар айраг уухаар бус, хамтдаа хооллож, хөгжим сонсож, танилцаж нөхөрлөн, цагийг зугаатай өнгөрүүлэхээр цугладаг уламжлал тогтжээ. Шинэхэн шар айраг, амтат хоол, хөгжим, найз нөхөд, зохистой хэрэглээний соёл бүгд нийлж “Oktoberfest”-ийн өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлдэг билээ.
Шар айраг ба хоол

“Oktoberfest”-ийг шинэхэн шар айраг, амтат хоолгүйгээр төсөөлшгүй. Зуу гаруй жилийн түүхтэй АПУ компани Монголд 1927 онд анх шар айраг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдөр Герман жор, технологи, Reinheitsgebot буюу шар айргийн цэвэр тунгалагийн хуулийн дагуу исгэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь шинэхэнээр нь таны ширээнд хүргэж байна. Шар айрагтай төгс зохицох шарсан мах, халуун зайдас, амтат зуушны өргөн сонголт баярын ширээг чимнэ. “Oktoberfest”-ийн хэдэн үе дамжсан энэхүү соёл Монголд өөрийн гэсэн өвөрмөц цэсээр үргэлжилсээр байна.
Амьд хөгжмийн хэмнэл

“Oktoberfest”-ийн уур амьсгалыг амьд хөгжимгүйгээр төсөөлшгүй. Мюнхений баярын асруудад өдрийн турш хөгжим эгшиглэж, үдэш нь хүмүүс дуртай дуугаа даган дуулж эхэлснээр асар доторх нам гүм яриа аажмаар нийтийн баяр болон хувирдаг.
Монголын “Oktoberfest” ч энэ өнгө аясыг хадгалж ирсэн. Дуртай хамтлаг, уран бүтээлчдийнхээ амьд тоглолтыг үзэж, найз нөхөдтэйгөө хамт дуулж, доргин хөгжилдөх нь баярын салшгүй нэг хэсэг юм.
“Oktoberfest”-ийн улирал

Энэ намрын “Oktoberfest” зөвхөн Улаанбаатараар хязгаарлагдахгүй. Аравдугаар сарын турш Монгол орон даяар шинэ ургацын шар айргийн баяр үргэлжилнэ.
Тагалцаг, халуун зайдас, претцель, торхны хүйтэн шар айраг, амьд хөгжмийн хэмнэл. Найз нөхөд, хамт олны халуун дотно яриа өрнөх “Oktoberfest”-ийг зорин ирээрэй. Энэ бол зүгээр нэг баяр биш. Амьдралын амтыг хамтдаа мэдрэх агшин байх болно.

