500 мянган төгрөгийн хахууль аваад, 1 жил хоригдов


Прокурорын байгууллага энэ оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Өнгөрсөн 7 хоногт (9 дүгээр сарын 21-25) нийслэлийн Прокурорын газар 4 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүний 1 нь гаалийн улсын ахлах байцаагч Б.М-д холбогдох хэрэг. Тэр гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа, “М…” ХХК-ийн гаальд мэдүүлсэн зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийгээд, хилээр нэвтрүүлжээ. Үүнийхээ хариуд 2026 оны 4 дүгээр сарын 10-нд тус компанийн захирал Х.Т-ээс бусдаар дамжуулан 500 мянган төгрөгийн хахууль авсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүх Б.М-ийг нийтийн албан тушаалтан хахууль авсан хэмээн, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *