Тоть шувуу Брисбэн-2032 олимп, паралимпын бэлгэ тэмдэг болжээ


Австралийн Брисбэн хотноо 2032 онд болох зуны Олимп, Паралимпын наадмын албан ёсны бэлгэ тэмдгийг танилцуулж, таван өд бүхий тоть шувууны дүрсийг сонгожээ. Бэлгэ тэмдгийг даваа гарагийн орой Брисбэн хотын Өмнөд эрэгт, голын эрэг дагуух ёслолын үеэр танилцуулсан байна.

Олимпын бэлгэ тэмдэгт ягаан тоть, харин Паралимпын бэлгэ тэмдэгт шар толгойт тоть дүрслэгдсэн байна. Дүрсийг бүрдүүлсэн гурван болон хоёр өд нь 2032 он-ыг илэрхийлэхээс гадна бэлгэ тэмдгийн ерөнхий хэлбэр нь Брисбэн хотын харьяалагддаг Квинслэнд мужийн дүрстэй адилхан болжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, тоть шувуу нь Брисбэн, Квинслэнд болон Австралийн бэлгэ тэмдэг болохын зэрэгцээ тус улсын уугуул иргэдийн хувьд ч онцгой ач холбогдолтой аж. Олимпын бэлгэ тэмдгийг Олимпын таван цагаригтай, Паралимпынхыг Agitos тэмдэгтэй хослуулан ашиглах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *