Г.Пүрэвдэлгэр: Ц.Элбэгдоржийн үрчилсэн гэх хүүхдүүдийн 15 нь гадаадад зорчиж байсан. 9 нь хилээр гараагүй


Төрийн ордонд өнөөдөр “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

Ц.Элбэгдоржийн үрчилж авсан гэх 24 хүүхдийг “Шарж идсэн, ор сураггүй, хаяг дээрээ байдаггүй” гэж ярьж байна. Монголд байгаа юу, байхгүй юу? Зарим нь хаяг дээрээ байхгүй гэж байна. Байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Г.Пүрэвдэлгэр:

-Энэ хүүхдүүд хаана, юу хийж байгааг нь тогтоосон. 24 хүүхдээс 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй. Тэдний 15 нь тодорхой хугацаанд гадаадад зорчиж байсан, 9 нь Монгол Улсын хилээр гараагүй бүртгэлтэй. 2 нь 2022, 2026 онд БНСУ, Япон улс руу нэвтэрсэн бүртгэлтэй байдаг. Одоо 22 нь Монгол Улсдаа ажиллаж, амьдарч байгаа. Энэ хүүхдүүд хаана амьдарч, ажиллаж байгааг тогтоосон. Хүний хувийн мэдээлэл учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *