Цэц их суудлын хуралдаанаа А.Ариунзаяа гишүүний хүсэлтээр хойшлууллаа


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Үүний “… дутуу …” гэсэн нь Үндсэн хуулийн 21.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно” гэснийг зөрчсөн хэмээн нэгэн иргэн ҮХЦ-д хандаад байгаа.

Энэ маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2026.10.07-нд хийхээр товлосон байв.

Гэвч УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч, гишүүн А.Ариунзаяа уг хуралдааныг хойшлуулахаар 2026.10.06-нд УИХ-03/11013 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Цэц үүнийг их суудлаараа зөвлөлдөөд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хуралдааныг хойшлууллаа. Энэ маргааныг 2026.10.23-ны 09:30 цагаас ҮХЦ-ийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *