П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов


Монгол түмний дунд “Ард түмний гавьяат” хэмээн алдаршсан дуучин П.Адарсүрэн агсны хөшөөний нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Түүний хөшөөг “Зайсан Хилл” цогцолборын урд талын задгай театрын өмнө босгов. 

П.Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дахь “Хярын зуслан” гэдэг газар төржээ. Улсын ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар орж, уран бүтээлийн замнал эхэлснээс хойш олонд түгсэн уран бүтээлийг тасралтгүй туурвиж иржээ. Түүний дээд, доод өнгийг гайхалтай сайхан гаргаж дуулдаг, эгнэшгүй авьяасыг өнөө хэр давсан уран бүтээлч төрөөгүй байна хэмээн урлагийн салбарынхан дурсан санаж, ярилцдаг.

“Тэмээн дээрээс наран ойрхон”, “Чандмань эрдэнэ”, “Алтай хангайн уул”, “Улиастайн гол”,  “Сүргийн дэргэд”, “Хулсан ташуур”, “Ээжийнхээ хайраар”, “Миний нийслэл”, “Замдаа мэнд яваарай” зэрэг дуу нь олны дунд ардын дуу болтлоо алдаршсан юм.

Хөшөөний нээлтийн ёслолд түүний гэргий, хүү А.Амартайван ач хүү зэрэг хүмүүс ирж хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүү А.Амартайван “Адарсүрэн” сан байгуулж, “Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн” ном гаргажээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *