Зулзаган нарс огтлоод, 250 сая төгрөг төлөхөөр боллоо


Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс 2026 оны 5 дугаар сарын 15-18-нд иргэн Э.Э гарал үүслийн гэрчилгээгүй 2-3 метр орчим өндөртэй олон тооны зулзаган нарс огтолжээ. Түүнийгээ том оврын тээврийн хэрэгслээр зөөсөн байна.

Түүний энэ үйлдэлд тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүхээс Э.Э-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Байгаль орчинд учирсан хохирол 177.6 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 72.1 сая төгрөгийг түүнээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *