УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өглөө. Тус намын бүлэг 42 гишүүнтэй. Тэдний 41 нь өнөөдрийн хуралдаа суусан бол Х.Баттулга гишүүн ирээгүй байна.
Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар нэр дэвших нь тодорхой болсон ч өөр гишүүд нэрээ дэвшүүлж магадгүй байна. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг хурлаа хаалттай болголоо.
Мөн АН-ын бүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.
