Яармагийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ


Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ. Иймд тус өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр бусад тээврийн хэрэгслийн жолооч нар зорчихгүй байхыг сануулж байна.

зураг

Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30-ний өдрийн А/1338 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх үүрэг бүхий “Шуурхай штаб”-ыг байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хамтран гэрлэн дохионы зохицуулалтыг төвөөс шууд удирдах, шаардлагатай үед хөдөлгөөний урсгалыг шуурхай зохицуулах ажиллагааг хэрэгжүүлж байна хэмээн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.


One response to “Яармагийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ”

  1. Энэ нь их буруу шийдвэр байна арай хийж 3 эгнээ зам дээр яармагийн хүмүүс төврүү багтаж ядан орж байхад яаж 1 эгнээг зөвхөн автобус явдаг болгодог байна аа. Буцаад замын хөдөлгөөнийг хэвийн болгохыг хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *