Өмнөд Солонгосын супермаркетад хутгатай этгээд иргэд рүү халдаж, найман хүн шархаджээ


Өмнөд Солонгосын Инчон хотын супермаркетад аравдугаар сарын 13-ны мягмар гарагт хутгатай этгээд жирийн иргэд рүү халдаж найман хүн шархдаж нэг хүний зүрх нь зогссон талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Цагдаа нар хэргийн газарт шуурхай ажиллаж, сэжигтэн эрэгтэйг баривчилсан байна. Одоогоор халдлагын шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

“Ёнхап” агентлагийн иш татсан гэрчийн мэдээлснээр, сэжигтэн хоёр гартаа хутга бэхэлсэн мэт харагдаж, худалдааны цогцолборын хэд хэдэн давхраар явж, тааралдсан хүмүүс рүү халдсан байна. Улмаар ойр байсан хүмүүс түүнийг тогтоон барьж, цагдаад хүлээлгэн өгчээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, сэжигтэн нь 60 орчим насны эрэгтэй бөгөөд цахим хяналтын шагайн бугуйвч зүүсэн байжээ. Шархадсан хүмүүсийн зургаа нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй бөгөөд 20 гаруй насны эмэгтэйн зүрх зогссон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *