“Оюутолгой” компаниас авах ногдол ашгийг хэрхэн зарцуулах саналыг өнөөдрөөс E-Mongolia, E-Zasag.mn-ээр авч эхлэв. Иргэдээс 3 төрлийн санал асууж байна. Санал асуулгын дүнд үндэслэж Засгийн газар шийдвэр гаргана. Хэрвээ ногдол ашгийг хуримтлалын санд бүрэн төвлөрүүлбэл 2027 онд нэг иргэнд ₮857 мянга ашиг хүртэнэ. Гэхдээ иргэд хуримтлалын сангийн мөнгөө 2030 оноос эхлэн зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээндээ зарцуулах боломжтой. Санал асуулгаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн чухал төсөл хөтөлбөрүүдэд “Оюутолгой”-гоос авах ногдол ашгийн дийлэнхийг зарцуулах шийдвэр гарвал 2027 онд нэг иргэн 285 мянга төгрөгийн ашиг хүртэх урьдчилсан тооцоолол гараад буй юм.
Дараах холбоосоор иргэд саналаа өгөх боломжтой.
