Яндандаа хуримтлагдсан өвсийг цэвэрлэлгүй, түймэр тавьсан хэргийг шүүх шийдвэрлэлээ


Дорнод аймгийн Халхгол сумын Сангийн далай бол өндөр өвстэй газар. З.М  2025.09.02-нд явахдаа тээврийн хэрэгслийнхээ янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хээрийн түймэр гарч, 23.093 га бэлчээр шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн шууд хохирол учиржээ.

Уг түймрийг унтраахад 2.8 сая төгрөгийн зардал гарсан байна. Тэрхүү түймэрт малчдын эд хөрөнгө сүйдэж, 57.8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс гадна түймэрт хүн түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд З.М-г “Гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар болжээ. Түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохирол 76.1 сая төгрөгийг 7.6 сая төгрөг болгон бууруулж, түүнээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Мөн түймэрт түлэгдсэн иргэн, эд хөрөнгөөрөө иргэнд нийт 60.7 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *