Г.Тэмүүлэн: Замын хөдөлгөөний дүрэмд мопед, скүүтер унах хүний насны хязгаарыг зааж өгч байна


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:

-8 аж ахуйн нэгж цахилгаан дугуй, мопед, скүүтерээр үйлчилж байна. Үүнтэй холбоотойгоор зохицуулалт хийх шаардлагатай байна. 2025 онд 200 орчим хүүхэд, залуус мопед, скүүтер унаж яваад гэмтсэн бол энэ онд 300 болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд мопед, скүүтер унах хүний насны хязгаарыг зааж өгч байна.

10 хүртэлх насны хүүхдийг цахилгаан дугуй, мопед, скүүтер унуулахгүй. 11-17 настай хүүхэд зөвхөн асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дугуйн замаар унана. 18-аас дээш насны залуус цахилгаан дугуй, мопед жолоодох үнэмлэхтэй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *