Прокурорын байгууллага энэ оны III улирлын байдлаар 1.686 хэрэг хянасан нь өмнөх оны мөн үеэс 85 буюу 5.3 хувиар өсжээ. Үүнээс 1104 буюу 65 хувь нь нийслэлд, 582 буюу 35 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Мөрдөн байцаасан 418 хэргийн 223 буюу 53.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 146, хахууль авах, өгөх 71, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 5, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 1 хэрэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 247 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг хязгаарлаж, 35 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжиллээ.
