37 тэрбумын хөрөнгө битүүмжилжээ


Прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 208 хэрэг хянаж, 82 хүнд холбогдох 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргүүд өмчлөх эрхийн эсрэг, авлигын эсрэг, эдийн засгийн гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлогыг нуун далдалсан, хувиргасан үйлдлүүд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөний гүйлгээг хязгаарлаж, 37 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгө битүүмжилсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *