АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө Хятад, Энэтхэгийнхээс 2.6 дахин их байна


Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн бараг 42 хувийг АНУ-ын тэрбумтнууд эзэмшиж байна. Forbes-ийн 2026 оны жагсаалтад үндэслэсэн Statbase-ийн гуравдугаар сарын нэгтгэлээр тус улсын тэрбумтнуудын нийт хөрөнгө 8.42 их наяд ам.долларт хүрчээ.

Харин Хятадын тэрбумтнуудын хөрөнгө 2.18 их наяд, Энэтхэгийнх 1.02 их наяд ам.доллар байгаа юм. Эдгээр хоёр улсын нийт хөрөнгө 3.19 их наяд ам.доллар болж, АНУ-ынхаас 2.6 дахин бага байна.

Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 2026 оны гуравдугаар сарын байдлаар 20.05 их наяд ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 24.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улс орнуудын тэрбумтнуудын хөрөнгийг тооцохдоо Forbes 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн хувьцааны үнэ болон валютын ханшийг ашиглажээ. Уг тооцоонд Хонконгийг Хятадаас тусад нь авч үзсэн байна.

Эх сурвалж: Forbes, Statbase


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *