З.Мэндсайхан: “Оюутолгой”-н ноогдол ашгийн 1 ихнаядыг Хуримтлалын санд төвлөрүүлнэ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Б.Жаргалан гишүүн “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа мөрдөхгүйгээр 2 ихнаяд төгрөгийн ноогдол ашгийг төсвийн зарлагад оруулахдаа ямар эрх зүйн зохицуулалтад үндэслэсэн бэ” гэж асуув.

Үүнд Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газар Оюутолгойн ноогдол ашгийг авах шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд 2027 оны төсөлд 1 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн хуулийнхаа дагуу Хуримтлалын санд төвлөрүүлнэ. Уул уурхайн салбарын орлогын огцом өсөлтийг төсвийн төсөлд тусгавал эргээд төсвөө татаж унагаах тул Төсвийн тогтворжуулалтын сан руугаа авдаг. Мөн нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд VI цахилгаан станцыг барьж, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг эхний ээлжид шийдвэрлэх, ингэхдээ үүнийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, төрийн оруулсан хэмжээгээр нь иргэддээ хувьцаа олгож, эндээс эдийн засгийн өгөөжийг нь давхар хүртэх бодлогыг Засгийн газар барьж байгаа” гэж хариулав.

Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг гишүүдийн 80 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *