Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал:
-Дархан-Уул аймгийн хэмжээнд сурагч охид өөрсдөө хүсвэл өмд өмсөж болно. Хүүхдийн нэгдсэн чуулган болон сурагчдаас авсан судалгаанд үндэслэж, ийм шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг нийт ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн. Гол нь өмдний өнгийг формны өнгөнөөс хол зөрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
