Б.Найдалаа: 9 аймгийн станцыг дуусгахад 350.8 тэрбум хэрэгтэй


10 аймагт дулааны станц барьж байсан БНСУ-ын компани ажлаа дуусгалгүй дампуурсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас тодрууллаа.

-10 аймагт дулааны станц барих төсөл хэрэгжүүлэгч компани нийт зээлийн 42 хувийг буюу 62 сая ам.долларыг төсөлд зарцуулсан. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 47 хувьтай байгаа.

Гэхдээ БНСУ-ын тэр компани улсынхаа шүүхээр ороод, дампуурлаа зарласан. Солонгосын шүүх, маргаантай холбоотой асуудалд оролцохгүйгээр богино хугацаанд энэ төслийг явуулах ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Учир нь 9 аймгийн хэрэглэгч дулааны станцаа хүлээж байна.

Тиймээс 2028-2029 оны өвлөөс өмнө ашиглалтад оруулахын тулд маргааныг хүлээхгүйгээр улсын төсөвт зардлыг нь тусгаж өгөөд хурдан хэрэгжүүлье гэж байгаа юм. 9 аймгийн станцыг дуусгахад 350.8 тэрбум хэрэгтэй. Тэрний 150 тэрбум орчмыг 2027 оны улсын төсөвт тавьсан.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *