Манай улс 2026.10.11-ний байдлаар нийт 36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн гадаадад гаргаж, 139.7 сая ам.доллар олоод байна. Үүнийг ястай, түүхий маханд шилжүүлбэл 48.3 мянган тонн болох аж.
Гадаадад гаргасан махыг ангилбал:
- Адууны 21.4 мянган тонн мах,
- Үхрийн 5 тонн мах,
- Хонины 3.1 мянган тонн мах,
- Ямааны 700 кг мах,
- Дулааны аргаар боловсруулсан 10.5 мянган тонн мах,
- Малын дайвар бүтээгдэхүүн 900 тонн
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 10.7 мянган тонн (22.6%)-оор буурчээ. Үүнийг дагаад олсон мөнгөний хэмжээ ч 29.5%-иар багассан байна.
Манай улсаас мах худалдаж авсан улс, хувь хэмжээ
- БНХАУ-д 85.2 хувь,
- Булангийн орнуудад 4.7 хувь,
- Узбекистан улсад 2.9 хувь,
- Хонконгт 1.8 хувь,
- Бусад улсад 5.4 хувь оногдож байна.
