Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн баасан гарагт ГБХНХЯ-ы урд жагсаал зохион байгуулж, Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх хэлэлцээрээ мөрдөхийг шаардсан юм. Үүнд ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр ийм хариу өглөө.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 саяд хүргэх эдийн засгийн боломж байхгүй. МҮЭХ аливаа асуудал тавихдаа шинжлэх ухаанч, эдийн засгийн тооцоотой байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаа үед энэ нь дарамт болно. Гурван талт хэлэлцээрийг он гарахаас өмнө үр дүнд хүргэж, түр хойшлуулах арга хэмжээ авна.
