3 настай дагавар хүүгээ хөнөөсөн М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо


2023 онд 3 настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тодруулбал, шүүгдэгч М.Э нь бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн байдаг. Харин хүүгийн ээж болох Ц.Л-г асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч М.Э-д бүх насаар нь хорих, Ц.Л-д 2 жилийн хорих ял тус тус оноосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *