Цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд ЦЕГ нэгдлээ


Бүгд Найрамдах Солонгос Улсад 10 дугаар сарын 21-23-нд Олон улсын мөрдөн шалгах хамтын ажиллагааны холбоо (IICA) байгуулах форум боллоо. Уг форумд Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцож, тус холбооны дүрэмд гарын үсэг зурав.

Форумд 26 улс, олон улсын 5 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Тэднээс Монгол Улс, АНУ, Швед, Франц, Сингапур, Австрали, БНСУ зэрэг 15 улс тус холбооны дүрмийг дэмжиж, нэгдсэн байна.

Монгол Улсын төлөөлөгчид мэдээлэл солилцоход Интерполын тусгай сүлжээг ашиглах, гишүүн улс бүрээс холбоо барих ажилтан томилох санал дэвшүүлжээ. Үүнийг оролцогчид дэмжив.

Тус форумын хүрээнд 10 гаруй улсын цагдаагийн байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цахим залилан, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, оргодол этгээдийг эрэн сурвалжлах, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр Монгол Улсын цагдаагийн байгууллага олон улсын түвшинд мэдээлэл шуурхай солилцох, цахим залилангийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *