Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин Энх-Амарын Даваанасан хүрэл медалиа гардан авлаа.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны бөх Айпери Медет Кизыг 4:1-ээр ялж, дэлхийн аваргын хошой медальтан болсон юм. Э.Даваанасан 2023 онд Сербийн Белград хотод болсон ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байв.
Тэрбээр энэ онд Азийн аварга болсон бөгөөд жин өгсөж өрсөлдсөн анхны дэлхийн аваргаасаа хүрэл медаль хүртсэнээр олон улсын дэвжээнд амжилтаа бататгалаа.
“Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд үргэлжилж байна.
