Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.

Ёслолд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцож, нийслэл хотын түүх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн дурсгалыг хүндэтгэв.

Улаанбаатар хотын түүх 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүнээр өргөмжилж, өргөө байгуулснаас эхтэй гэж үздэг. Нүүдэллэн суурьшиж байсан өргөө хожим Их Хүрээ болон хөгжиж, 1924 онд Улаанбаатар хэмээн нэрлэгдсэн юм.

Нийслэл хотын 387 жилийн ойг угтан олон нийтийн болон соёлын арга хэмжээ зохион байгуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *