Дарханы ДЦС-д гэмтэл гарч, бүрэн зогсжээ


Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцад өчигдөр (2026.10.29) орой 20:56 цагт гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүний улмаас тус аймгийн төвийн зарим сум цахилгаангүй болоод байна.

Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, арга хэмжээ авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус станц Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын 74.000 ам км нутаг дэвсгэрт орших нийт 60.000 хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *