2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 29-ний статистик мэдээллээр Монгол Улс 919.104 жуулчин хүлээн авлаа. Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 1 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, 1 сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд ердөө 80.896 жуулчин дутуу байна.
