Дарханы дулаан хангамж бүрэн тогтворжтол тодорхой хугацаа шаардлагатай


“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хуваарилах байгууламжид 2026.10.29-ний 21:00 цагийн үед гэмтэл гарсны улмаас уг станцын үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүний улмаас Дарханы цахилгаан тасарч, дулаан хангамж доголдсон. Гэмтлийг өнгөрсөн шөнө засжээ.
Одоогоор станцын үйл ажиллагаа сэргэж, цахилгаан, дулаанаа хэвийн үйлдвэрлэж байна. Дулаан хангамжийн систем бүрэн тогтворжих, горимыг үе шаттайгаар тохируулах, халаалтын даралт, температур аажмаар нэмэгдүүлэх зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай аж. Дархан хотын нийт хэрэглэгчдийн дулаан хангамжийг жигдрүүлэхээр тус станцын ажиллагсад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа тухай “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *