Сүүний үнэ нэмэгдэж буй энэ үед Дээж сүү үнийн тогтвортой байдлаа хадгалж байна


Өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд өрхийн зардалд ч нөлөөлдөг. Тэр дундаа айл бүрийн өдөр тутмын хэрэглээнд багтдаг сүүний үнэ хэрэглэгчдийн анхаарлыг татах болжээ.Сүү нь зөвхөн өглөөний цайны хэрэглээ төдийгүй кофе, цай, хоол, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний орц болдог. Иймээс сүүний үнэ нэмэгдэхэд хэрэглэгчид дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулж, худалдан авах сонголтоо илүү нягт хийх шаардлагатай болж байна.

Тухайлбал, Номин сүлжээ дэлгүүрийн мэдээлэлд дурдсан үнээр Миний Монгол сүү 5,498₮, Өглөө сүү 5,788₮, Үлэмж органик сүү 10,780₮-ийн үнэтэй байгаа бол АПУ Дэйри компанийн Дээж сүү 5,188₮ байна. Эдгээр үнээс харахад Дээж сүү нь дурдсан бусад бүтээгдэхүүнээс 310₮-өөс эхлэн хямд үнэтэй байна.Хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа худалдан авдаг бүтээгдэхүүний үнийн зөрүү бага мэт санагдаж болох ч тогтмол хэрэглээний хувьд хуримтлагдах боломжтой. Тиймээс бүтээгдэхүүний чанар, хэрэглээнд нийцэх байдал төдийгүй үнэ, үнийн тогтвортой байдал нь худалдан авах шийдвэрт чухал хүчин зүйл болж байна. АПУ Дэйри компани нь хэрэглэгчдэдээ өдөр тутмын хэрэглээний сүүг тогтвортой үнээр хүргэхийг зорьж, Дээж сүүний үнийг хэвээр хадгалж байна. Мөн тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, тараг болон пробиотик зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Хүйтний улирал эхэлж, өрхийн хүнсний хэрэглээ нэмэгдэх энэ үед бүтээгдэхүүний үнэ, чанар, хэрэглээндээ тохирсон сонголт хийх нь чухал. Өдөр тутмын хэрэгцээндээ тохирсон, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг сонгож, өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавиарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *