БНСУ-ын “Инчеон Сонму” эмнэлэг, “Сэлбэ” эмнэлэг, GMK ХХК гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Инчеон Сонму эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Сэлбэ эмнэлэг болон Монгол, Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг GMK (Ганаа Монкор Мед) ХХК гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа.Энэ үеэр Инчеон Сонму эмнэлгийн удирдлага, бөөр болон цусны эмгэг судлалын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Сэлбэ эмнэлэгт зочилж, мэргэжлийн уулзалт, хамтарсан зөвлөгөөн хийлээ.Уулзалтад Сэлбэ эмнэлгийн мэс засал, урологийн эмч О.Амар, дотрын эмч Э.Энх-Оюун нар оролцож, Инчеон Сонму эмнэлгийн Цусны өвчин судлалын төвийн дарга И Жүн Хёг болон эмнэлзүй эрхэлсэн дэд захиралтай эмнэлзүйн практик туршлагаа солилцлоо.

Санамж бичгийн хүрээнд талууд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үе шаттай сургалтад хамруулах, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *