Гэдэсний эрүүл мэндэд өдөр бүр анхааръя: ХОСОЛМОЛ ПРОБИОТИКТОЙ ШИНЭ ҮЕИЙН УНДАА МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ


АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн L.CASEI 431® болон LGG® гэх пробиотикуудын омог агуулсан ундааг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.Бид өдөр бүр юу идэж, юу ууж байгаадаа анхаардаг. Харин хоол боловсруулах тогтолцооны чухал хэсэг болох гэдэсний бичил орчны талаар хэр их боддог вэ?Хүний гэдэс олон төрлийн бичил биетний цогц орчин юм. Тэдгээрийн харилцан тэнцвэр нь хоол боловсруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Иймээс гэдэсний эрүүл мэнд, ашигтай бичил биетнийг дэмжих хоол хүнсний талаарх ойлголт дэлхий дахинд улам бүр анхаарал татаж байна.Энэхүү хэрэгцээнд нийцүүлэн АПУ Дэйри компани L.CASEI 431® болон LGG® гэсэн хоёр пробиотик омог агуулсан шинэ ундааг Baby Shark болон PRO+ брэнд дээр худалдаанд гаргалаа. Энэ нь сүүн бүтээгдэхүүний хэрэглээг зөвхөн амт, шим тэжээлээр хязгаарлахгүйгээр, бүтээгдэхүүнд агуулагдах бичил биетний онцлогт анхаарах боломжийг хэрэглэгчдэд олгож буй шинэ сонголт юм. Пробиотик гэж юу вэ? Яагаад омгийн нэр чухал вэ? Пробиотик гэдэг нь эрүүл мэндэд ашиг тустай нөлөө үзүүлдэг амьд бичил биетнийг хэлдэг. Гэхдээ пробиотик агуулсан бүтээгдэхүүн бүр ижил гэсэн үг биш. Тухайн бичил биетний төрөл, омог, агууламж болон шинжлэх ухааны судалгааны үр дүн нь бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлоход чухал юм.АПУ Дэйри компанийн шинээр худалдаанд гаргасан ундаа нь дараах хоёр омгийг хослуулснаараа онцлогтой.L.CASEI 431® болон LGG® нь шинжлэх ухааны олон судалгаа, эмнэлзүйн туршилтад хамрагдсан, дэлхийд өргөн судлагдсан пробиотик омгууд юм.Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь зөвхөн өвдсөн үедээ эрүүл мэнддээ анхаарах биш, өдөр тутамдаа зөв сонголт хийхээс эхэлдэг. Тэнцвэртэй хооллолт, хөдөлгөөн, хангалттай нойрны зэрэгцээ хэрэглэж буй хүнснийхээ найрлага, шим тэжээл, онцлогийг ойлгох нь чухал.Пробиотик бүтээгдэхүүн сонгохдоо зөвхөн “ашигтай бактери агуулсан” эсэх, ямар омог агуулж байгаа, бүтээгдэхүүний шошгон дээрх агууламж, хадгалалтын нөхцөл болон хэрэглэх зааварт анхаарах нь зүйтэй.АПУ Дэйри компани Baby Shark болон PRO+ брэндийн хүрээнд L.CASEI 431® болон LGG® гэсэн хоёр пробиотик омог агуулсан ундааг зах зээлд нэвтрүүлснээр хэрэглэгчдэд пробиотик бүтээгдэхүүний талаарх ойлголтоо нэмэгдүүлж, өөрт тохирсон сонголт хийх шинэ боломжийг бүрдүүлж байна. Энэхүү бүтээгдэхүүнүүд амьд ашигтай бактери агуулсан тул заавал хөргөгчинд хадгалах хэрэгтэй юм. Түүнчлэн хоолны өмнө болон дараа хэрэглэвэл гэдэсний эрүүл мэндийг дэмжихэд илүү үр дүнтэй байх нь.Эрүүл сонголт гэдэг мэдлэгээс эхэлдэг. Харин өдөр бүрийн зөв сонголт амьдралын хэв маягийн нэг хэсэг болдог. Ашигтай бактерийг өдөр тутмын хэрэглээнийхээ нэг хэсэг болгон өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг дэмжээрэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *