Япон, Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ


Япон, Монголын гэрэл зурагчдын хамтарсан “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 2-нд Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монголын 20, Японы долоон гэрэл зурагчин оролцож, байгаль орчин, хүн ба байгалийн харилцааг харуулсан бүтээлүүдээ дэлгэжээ.

Үзэсгэлэнд 2022, 2023, 2024 оны “Токиогийн гэрэл зургийн сар” арга хэмжээнд Японы гэрэл зурагчдын толилуулсан бүтээлүүд болон 2025 онд Монголын гэрэл зурагчдын оролцсон бүтээлүүдийг нэгтгэсэн байна.

Зохион байгуулагчид гэрэл зургийн урлагаар дамжуулан НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон нийтэд таниулах, байгальтай зэрэгцэн оршихуйн үнэ цэнийг ойлгуулах, хоёр орны соёлын солилцоог өргөжүүлэхийг зорьжээ.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *