1 тэрбум төгрөг хувааж авахыг санал болгоод, хэрэгт унажээ


Прокурорын байгууллага 2026.10.30-ны байдлаар авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан 588 хүнд холбогдох 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 6 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Үүний 1 нь “Х….” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженер Р.З-д холбогдох хэрэг. Тэр МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхийн хянаж байгаа “Т….” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д…” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн орлогыг тогтоох шинжилгээ хийжээ. Ингэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөг хуваан авахыг санал болгосон аж.

Хахууль өгөхийг санал болгосон энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 3.5 сая төгрөгөөр торгов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *