Н.Учрал: Б.Цогтнаран, Х.Алтангэрэл, Б.Зандан нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна


Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа зарим байгууллагын даргыг албан тушаалаас нь чөлөөллөө.

Ерөнхий сайд Н.Учрал:

-ҮАГ-аас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлсэн байна. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцох чиглэлийг ЗГХЭГ өнөөдөр хүргүүлэх хэрэгтэй. Хэн хэн гэдэг албан тушаалтанд хариуцлага тооцсоноо ирэх 7 хоногт олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Засаг дарга нар өөрөө хариуцлага тооцох эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүл.

ТАЗ-өөс Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранд хариуцлага тооцох мэдэгдэл ирүүлсэнтэй холбогдуулж, ажлаас чөлөөлж байна. Хууль хяналтын байгууллагаас ирсэн мэдээлэлтэй холбогдуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлийг ажлаас нь чөлөөлж байна. ТАЗ-ийн мэдэгдлийн дагуу Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд, агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгч нарын асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгч байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *