Төрийн албаны бүх шатанд хийсэн томилгоог хянан шалгахаар ЗГ шийдвэрлэв


Монгол Улсын хэмжээнд төрийн албаны бүх шатанд хийсэн томилгоог хянан шалгахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэв. Уг шалгалтыг зохион байгуулахыг Б.Энхбаяр сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Аливаа бодлого, шийдвэр төрийн албаны дунд, доод шатанд очоод, яаж замхардгийг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн хяналт шалгалтын дүнгүүд тодорхой харуулж байгаа. Нэг талаас салбарын сайд нар ЗГ-ын тогтоол шийдвэрийг шат шатанд нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Дунд, доод шатанд замбараагүй томилгоог цэгцлэхгүй бол шат шатанд ийм асуудал үүссэн.

Тэгэхээр Б.Энхбаяр сайд ЗГ-ын хүний нөөц хариуцаж байгаагийн хувьд томилгооны шалгалт хийх хэрэгтэй болж байна. Ер нь хаана хаанаа хариуцлагатай байцгаая.

Хүн хэлмэгдүүлж болохгүй. ТАЗ, хууль хяналтын байгууллагуудын шийдвэрт үндэслэж шийдвэр гаргах нь зүйтэй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *