Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дотуур байрыг заслаа


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийлээ. Уг сургууль 15-45 настай, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг 12 мэргэжлээр 2 жилийн хугацаанд мэргэжилтэй болгож, хөдөлмөрт бэлтгэдэг. Энэ жил тус сургуульд 162 суралцагч суралцаж байна. Тэдний 30 нь орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн тул дотуур байранд байрлана.

2011 онд ашиглалтад оруулсан энэ дотуур байранд өнгөрсөн 15 жилд засвар хийгээгүй аж. Энэ удаад бүх өрөөний дотоод засал, ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засжээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар хийсэн энэ засварын зардлыг Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс гаргажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *